Согтууруулах ундаанд хуурамч акц нааж, татвараас зайлсхийдэг хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллагынхан удаа дараа илрүүлж, шалгаж байгаа тухай мэдээлэл цацагддаг. Заримыг нь шүүхээр шийдвэрлүүлсэн.
Тэгвэл хойд хил дээрх эдийн засгийн чөлөөт бүс дэх татваргүй барааны дэлгүүрээс их хэмжээний архи авч, хуурамч акц наан, нийслэлд авчран борлуулж их хэмжээний ашиг олдог бизнесийн томоохон сүлжээ бүлэглэлийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, иргэн А нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс импортын виски, архи согтууруулах ундаа их хэмжээгээр худалдан авч, онцгой албан татварын хуурамч тэмдэгт нааж, татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угааж байсан аж. Шалгалтаар импортын 9800 орчим архи, виски, мөн тийм хэмжээний хуурамч онцгой албан татварын тэмдэгт хураан авч, шалгалтаа үргэлжлүүлж буй талаар эх сурвалжууд мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ydin