СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-06

Хан-Уул дүүрэг хог тээврийн 11 автомашиныг хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өглөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хог тээврийн байгууллагууддаа сүүлийн хагас жилийн дотор нийт 17 хог тээврийн автомашиныг хүлээлгэн өгсөн.

Шинэ оны эхэнд буюу өнөөдөр /2023.01.06/ БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай Hyundai HD78 маркийн долоон автомашин, Hyundai HD170 маркийн дөрвөн автомашин буюу нийт хог тээврийн 11 ШИРХЭГ автомашиныг хог тээврийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд 8тн хог шахаж ачих үйлдэлтэй ОХУ-д үйлдвэрлэсэн дөрвөн камаз маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн бол 2022 онд 5тн хог шахаж ачих үйлдэлтэй БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai HD78 маркийн зургаан автомашин, ОХУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу өвлийн улиралд цас мөс цэвэрлэх, давс бодис цацдаг, зуны улиралд талбайн усалгаа, зам талбайн цэвэрлэгээ хийдэг хосолмол үйлдэлтэй хоёр автомашин тус тус шийдвэрлэн өгсөн. Тодруулбал,

  • 2021-2023 онд хог тээврийн 21,
  • тусгай зориулалтын буюу зам цэвэрлэгээ, усалгааны 2 авто машин зэрэг нийт 23 автомашиныг хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өгч парк шинэчлэлт хийлээ.

2023 онд ашиглалтын шаардлага хангахгүй машинуудыг бүрэн шинэчилж, парк шинэчлэлийг ажлыг үе шаттай үргэлжлүүлнэ хэмээн дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан жолооч нарт шинэ автомашинуудын түлхүүрийг гардуулан өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.