ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ авлигын гэмт хэргийн эсрэг бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж мэдээлэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд үг хэлэхдээ, төрийн албанд байгаа бүх хэлбэрийн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг хэлсэн. Энэ дотор төмөр замын тээвэрлэлт, тээвэр зуучтай холбоотой авлига, албан тушаалын асуудлыг онцолсон.
Мөн байгаль орчны тусгай хамгаалалттай газар нутгуудад газар олгох асуудалд хяналт, шалгалтын ажлууд үргэлжилж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны тактикийн хувьд урьдчилж бүх мэдээллийг яривал хэргийг илрүүлэхэд төвөгтэй.
Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын хэсэгхэн орой гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан. Үүнээс гадна гаалийн байгууллага, нийгмийн даатгал, татвар, тээвэр ложистик, төрийн худалдан авах ажиллагаа зэрэг олон салбарт байгаа авлига, албан тушаалын асуудлуудтай ямар нэгэн эргэлзээгүйгээр Засгийн газар тэмцлээ үргэлжлүүлж байгаа.
Мөн иргэдээс болон бусад хүнээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг ажлаа сайн дураар өгөхийг Ерөнхий сайд уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө орлоготой нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ их тэнэглэнээ! Яагаад гэж ,зах зээлийн үед нэг нь төрд нэг нь наймаа эрхэлж хөл дээр бооссон айлын алийн тэр гэх юм .тэнэг
Энэрэнгүй зан гаргаж бна ш дэ..6 сарын дотор хуссан.хулгайлсан юм бвал наашаа цаашаа болгоод хэл ам битгий татлаад бгаарай...гэж бна
Hutsaad bgarai. Ugaasaa business tei ailiin hvvhed, eswel ger bvliin hen neg n bolomjtoi baij bolohgui yu? Eswel huraaj hurimtluulaad neg chnartai zuil awdag hvn baij bolohgui yu te. Hutsdiin!!!