УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7,3 тэрбум төгрөг хураан авсан. Мөн үндэслэлгүйгээр 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэх шалтгаанаар шалгаж байна гэж ХЗДХ-ийн Х.Нямбаатар мэдэгдлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдох сайд нарыг УИХ-д танилцуулах үеэрээ "Төрд үүрлэсэн авлигачидтай тэмцэх ажил цаашид үргэлжилнэ. Хэт өндөр хэрэглээтэй орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчидтай тэмцэнэ.
Авлигаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг зарлана. Ялангуяа газартай холбоотой асуудлыг ил болгон зарлаж, цахимжуулна. Төмөр зам, тээвэр логистиктой холбоотой салбарын дарга нар болгоомжтой байгаарай. Дараагийн бөмбөг тэсэрнэ шүү" хэмээн ярьсан.
Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан. Түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Үүнээс гадна үндэслэлгүйгээр 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэх шалтгаанаар шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бид энгийн иргэд яаж амьдраад хулгайч нар яаж амьдраад байна ах, босоё оо
getel manai suragch tsunhnii uildvert 200 saya hurungu oruulalt heregtei bdag baritsaa bhgui geed zeel uguhgui taarchdee bodit bdal iim l bna daa said oyun erdenee
Цаазын ялаа сэргээ, хуогайч нарыг эхнээс нь цаазлаад хөрөнгийг нь хураа тэгэхгүы бол хулгаы арилахгүй , бид үр хүүхдэдээ баыр авч өгөх гэж зовж бхад хулгайч нар гэртээ хэдэн тэр бумтаы бна