™ watch dif|
Нийгэм | 2023-01-06

🔴LIVE: "TTJVCO" компанийн ажилтан: "TTJVCO" компанид аудитын шалгалт хийх ёстой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн туслан гүйцэтгэгч, хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "TTJVCO" компани хууль зөрчиж ажилчдаа хохироосон болон Монгол Улсад учруулсан хор хохирлын талаар “Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс мэдээлж байна.

"TTJVCO" компанийн ажилтан:

-Бид 2020 онд ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаж, шүүхийн шатанд яваа талаар хэвлэлийн хурал хийж байсан.

2022 оны нэгдүгээр сард үндэслэлгүйгээр халсан нь үнэн байна гэх Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарсан. Энэ хугацаанд биднийг ажилд аваагүй тул шүүхийн шийдвэрээр гуравдугаар сарын 29-ний өдөр ажилдаа эргэн орсон.

Ажилдаа эргэн орсноос хойш шүүхийн шийдвэртэй нөхөн олговрыг олгохгүйгээр ажиллуулсан. Энэ мэтчилэн ажилчдын эрх ашгийг зөрчиж байгаа талаар холбогдох газруудад бичиг хүргүүлдэг ч үр дүнд хүрдэггүй. Шатыг дээрээс нь шүүрддэгтэй адил "TTJVCO" компанитай холбоотой асуудалд аудитын шалгалт хийлгэх ёстой гэлээ.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.