СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-07

Иргэн Г.Ган-Очирын хэрэг явдлаас бидэнд үлдэх сургамж

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Иргэн Г.Ган-Очир анх санал хураах "Хар машин"-ыг хакерддаг гэж хэвлэлийн хурал хийсэн. Түүний Жулиан Ассанжийг санагдуулам зоримог, хурц мэдэгдэлд нийгэм хирдхийсэн. Үнэхээр сонгуулийг луйварддаг бол яана вэ? Гарцаагүй баримт гарч ирвэл өнгөрсөн бүх сонгуулийг луйвардсан байж таарна шүү дээ. 

АНУ-ын сонгуульд ОХУ-аас нөлөөлдөг гэх хардлага тэр үед өрнөж байсныг ч хэлэх үү, түүний ноцтой мэдэгдлээс ямар үр дүн гарахыг ард түмэн ажиглаж байсан. Г.Ган-Очирын мөрөөдөл нь Монголын Жулиан Ассанж болох байсан уу? 

Дараа дараагийн үйл явдлыг та бүхэн сайн мэднэ. Түүнийг хууль хүчний байгууллагаас шалгаж эхэлсэн. Шалгаж эхлэхтэй зэрэгцээд "Аавыг минь алчихлаа", "Хүүхдийг минь хордуулчихлаа", "Машины дугуй хагалж гэр бүлтэй минь алах гэлээ", "Би МАН-д ажиллаж байсан. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалантай утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч байсан" гэхчлэн ярьж эхэлсэн. 

Харамсалтай нь энэ бүгд нь цагийн шалгуур даасангүй. Эхнэр нь саяхан хийсэн мэдэгдэлдээ аавыг нь элэгний хорт хавдраар өөд болсныг нь хэллээ. Чихэр идэхээр харшил туурдаг хүүхэдтэй гэдгээ учирлалаа. Дундговьд явж байхад машины дугуй нь хагарсан гэдгээ тоочлоо. Товчхондоо, "Нөхөртэйгээ нийлж худлаа ярихаас залхаж байна" хэмээн эхнэр нь өгүүллээ. МАН-ын ЕНБД-тай холбоотой мэдэгдлүүдийг нь ч ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан үгүйсгэсэн мэдээлэл хийсэн

Цаашилбал, тэрбээр БНФУ-д цагаачилж очоод байхдаа жүжигчин У.Цогтбаяртай "ХААН банкны дансанд маань 9.9 их наяд төгрөг шилжүүлж намайг хахуульдах гэж оролдсон" хэмээн ярьсан. Үүнийг ХААН банкнаас үгүйсгэсэн тайлбар хийснийг та бүхэн үзсэн байх. Худалч хүний нээрээ олон гэдэгчлэн Г.Ган-Очирын худал ярианы оргил нь 9.9 их наяд төгрөг байсан нь одоо тодорхой болж байна. 

Нэг үндэслэл буруу болоход нөгөө үндэслэл эргэлзээтэйг харуулна.

Энэ бүхний эцэст түүний "Хар машин"-тай холбоотой түүх, МАН-ын ЕНБД-тай "шадарласан" гэх яриа, 9.9 их наядаар хахуульдах гэж оролдсон болон "Хар машин"-ы түүх худал болж таарлаа. 

Иргэн Г.Ган-Очирын хэргээс бидэнд ямар сургамж үлдэж байна вэ? 

Биднийг аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эх сурвалжийг нь сайтар нягтлахыг заан сургалаа. Нийслэлийн Ардчилсан намаас түүнийг өмөөрсөн мэдэгдлийг гаргасан байсан. Хэрэв тэр Ардчилсан намын гишүүн нь үнэн бол өнгөрсөн бүх хугацаанд ярьсан зүйл нь улс төрийн агуулгатай байсан болж таарлаа. Улс төрчдийн үг хуудуутай.

Иргэн Г.Ган-Очирын хэргээс ийм л сургамж бидэнд үлдлээ дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.124

Энэ залууг ав- гайтай нь хавсарч нүүрсчид намнахнээ.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.122

Худал үг буруу үйл гэдэг ийм л байгаа юм даа, манайхан эхнэрийг нь зүхцгээгээд байгаад гайхаж байна, хүн ер нь үнэнийг өгүүлж зөвийг үйлдэж , зөв л явбаас зохилтой.

Зочин
2 жилийн өмнө
192.82.68.101

АН-хан ер нь ийм хүмүүс байдаг юм шиг ээ!! Тэр Мөнхэрдэнэ гэх солиотой гарыг хар!!

Зочин
2 жилийн өмнө
124.215.79.212

Manaihan zgeer itgey gesen yumandaa l itgedeg. Ter hudlaa baina u ogt hamaagui. Zugeer eruul uhaanaar bodhod l baij bolomgui hudal baihad l demjeed hudlaa huurguud baisan.

Зочин
2 жилийн өмнө
192.82.87.234

5-6 улсын хилээр огт харгадалгүй нэвтэрсэн гэжаагаам даа тэгтэл хааны картанд нь 9,9 их наяд төг ороод ирсэн ямар нь ийм их азтай байдаг бна аа. Харина МAН гэж гай Ганочироор авгайг нь зодуулаад гадны шоронд хийчих вээ тэгээд л ганаагийн эхнэр 2 2 хүүхдийн ээжийг үзэн ядах харааж зүхвээ бүүр болоогүй эхнэрийг нь биеээ үнэлэгч хятад,түрк-д гээд хамт байс мэддэг хүн гөраад ирлээ дээ хөөрхий

Зочин
2 жилийн өмнө
59.153.114.221

Маш их өмөөрч одоо бүүр сүүлд нь эхнэрийн биёээ үнэлж байсан шахуу мэдээ цацаад бна бид ёр нь яавал зохих вэ ядаж хоосон ч гэсэн мөрөөрөө явж болохоо болилоо хэн нэг зальтай даамаа АН ын тавиулууд хэмээс хэтэрлээ ёстой бужигнуулж талцуулж ард түмэний нүд чихгүй юм шиг доромжилж байгаа хэмээс хэтэрлээ жагсаал хулих мөн Хурц ард нь ард түмэнээ хэлмэгдүүлж айдас түгшүүр тэй амьдруулж, ямарч боломж болгоныг хаан боогдуулж өлмүүр төдий байлгаж үнэн худал мэдэгдэхгүй ил далд дайсагнаж бна ёстой хөл толгойгоо олохоо болилоо одоо гаргаж буй сайдуудаас нэг хардаа хэн ийм байхад төр таньд итгэх вэ ингэж төр нэр хүндээ навс унгах юм гаргаж буй шийдвэрээ хөр сонгогдсон гишүүдээ хар зарим нь хулгайч зарим нь гэр бүлийн талаар хүчирхийлэгч ядаж тэр Ундармаагаа эргүүлэн татаач хэзээ хүн итгэмээргүй энэ олон асуудалдаа дүгнэлт хийхийн оронд сайд нэртэй хүмүүсээ хар визнёс жижиг аж ахуйн нэгж бүгд аймшгийн дарамт өр шир аа мэдэхгүй юүү юүүч болоод бна

Ббб
2 жилийн өмнө
203.91.117.8

Үхэж байсан АН н хулгайчууд газар гишгэж гал үлээх нь үнэн бусад нь бүгд худал . Өмнөх нийгмийн шаар шавхаруунууд архичин тоглоомчин тэр үеийн бүх хогнууд АН д элссэн одоо хүүхдүүд нь ач зээ нь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.