СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баян-Өлгий аймагт хойлог шувуу тээвэрлэж явсан иргэнийг илрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Хойлог шувуу тээвэрлэж явж байна” гэх дуудлага мэдээллийг нэгдүгээр сарын 4-ний 17:00 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Энэ дагуу Баян-Өлгий аймгийн цагдаагийн алба хаагчид шалгахад тус аймагт оршин суух хаягтай, 35 настай эрэгтэй ховор амьтны жагсаалтад орсон хойлог шувууг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй.

Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эрүүгийн хуульд зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5,400,000 - 27 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.