Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа.
Улсын Их Хурлаас 2022 оны долдугаар сард Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Тус хуулиар төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд дүйцүүлэн тооцох зохицуулалт орсон юм.
Төрийн албаны зөвлөлийн цахим системийн бүртгэлээр 2022 оны долдугаар сарын байдлаар 4165 төрийн улс төрийн албан тушаалтан ажиллаж байна. Үүнээс
Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам батлагдсанаар төрийн захиргааны албан тушаалд ажиллах нөөц нэмэгдэж, ингэснээр өрсөлдөөн бий болох, төрийн залгамж чанар хадгалагдах, хуульд заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчим хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Товч мэдээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.