СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-05

🔴 Г.Амартүвшин: Хувийн "шантааж"-аар олноо танигдсан Ц.Даваасүрэн сайд болж байгаад эмзэглэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар шинээр томилогдож буй дөрвөн сайдтай танилцаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин шинээр томилогдож буй Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн талаар дараах үгийг хэлэв.

Тэрбээр, Бусад сайд нарт хэлэх зүйлгүй. Харин Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдох гэж буй Ц.Даваасүрэнд эмзэглэж байна. Энэ танхимд тэрээр хувийн шантаажийн улс төрөөр танигдсан. Бусад гишүүд рүүгээ дайрч довтолж, доромжилж гүтгэдэг. Тэр ажлаа сайн хийснийхээ төлөө сайд болж байгаа юм байна.

Эрчим хүчний сайд байхдаа авсан хэдэн зээл нь огт эргэн төлөлт хийгдээгүй. Барьцаа хөрөнгө байхгүй. Эрчим хүчний салбарт ямар ч дэвшилт гаргаагүй. Нийслэл хот арай гэж өвлийг давж байна. Гадны хөрөнгө оруулалттай цахилгаан станцуудын төслийг бүгдийг зогсоосон. Ц.Даваасүрэнг БХБ-ын сайдаар томилогдож байгааг буруу шийдвэр гэж хэлмээр байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Монгол Улс парламентийн засаглалтай улс. Парламент өөрөө иргэдийг төлөөлж байгаа. Парламент дотроос Засгийн газар "төрдөг". Парламентад сонгогдсон буюу улс төрийн капитал хамгийн чухал. Ерөнхий сайдын хувьд ийм капиталыг дэмжсээр ирсэн, цаашид ч дэмжинэ. Өмнөх Ерөнхий сайдууд өөрийнх нь үзэл бодлыг шууд дэмждэг тойрон хүрээлэгчдээр хүрээлүүлснээрээ алддаг байсан. Би цаашдаа улс төрийн капиталыг дэмжихийг хүсэж байна. Парламентийн чөлөөт мэтгэлцээнд би оролцох эрхгүй тул хэлэх үг алга. 

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Би таныг ерөөсөө шантаажлаагүй. Шадар гурван цэрэг, 30 гаруй тэрбум төгрөгийн асуудал гээд ажлын хэсэг гаргахаас өмнө гарсан асуудал. АТГ-аас дөрвөн гишүүн оруулж ирсэнд би хамааралгүй. Таныг би "Энэ парламентад суух эрх байна уу?" гэж хэлсний төлөө ингэж хэлж байх шиг байна. Өмнөх Засгийн газрын бүрдэлтийг хийх томилгооны үеэр би яг энэ Г.Амартүвшин шиг үг хэлсэн. Цаг хугацаа, амьдрал харуулна аа. Өөр хэлэх юм алга гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
39.7.24.210

Сэжигийн сдакууд юмдаа, наймаа, тохиролцоо, шантааж.. Даваасүрэн гэж лалар их юм мэддэг болохоор сайдын суудлаас салдаггүй байх даа..

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.