Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Удирдах зөвлөлөөс Засгийн газарт орж ажиллуулахаар дэмжсэн нэр дэвшигчдийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн бүх шатны албан хаагчдын цалингийн системийг нэг болгож, ДНБ-ний өсөлттэй цалин тэтгэвэр шууд уялддаг болгох ажлыг энэ хавар хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдлээ.
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Бид далд эдийн засгийг ил болгохын төлөө ажиллаж байна. Манай Монгол улсын экспортыг нүүрс, зэс дээр тогтдог. Эрдэнэт тойрсон асуудал үүссэн. Одоо шүүх дээр явж байна. Удахгүй Эрдэнэтийн 49 хувийн асуудал луйвар байсан эсэхийг эцэслэн шийдэх байх. Төрөөс мөнгө аваад хувьдаа авсан байсан улс төрийн хэсэг бүлэг илчлэгдэх байх. Тэдгээр хүмүүсийн дотор Ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий Газрын дарга нар оролцоод явж байсан нь илчлэгдэх байх. Оюутолгойн асуудал ч мөн адил цэгцрээд явж байгаа. Зэсийн судал нь үндсэндээ далд эдийн засгаас ил болж байна. Энэ бол аль нэг нам, улс төрийн асуудал биш. Монгол улсын л асуудал.
Үүний дараа нүүрсний асуудал руу орж байна. Нүүрстэй холбоотой асуудал дээр онцгой дэглэм тогтоогоод ямар үр дүн гарч байгааг та бүхэн харж байгаа. 40 гаруй хоногийн дотор валютын нөөц 2.5 тэрбум байснаа 3.3 тэрбум болтлоо өссөн. Одоо нүүрсний үнэ хилийн ам, хил дээрх үнэ дээр томоохон асуудал үүснэ. Үүн дээр УИХ, Засгийн газартай хамт байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид нүүрсээ 45-50 сая тоннд хүргэх боломжтой. Ингэснээр манай улсын эдийн засагт том дэвшил гарна.
Эдийн засаг сэргэсний дараа төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлээд явна. Өндөр цалинтай чадварлаг төрийн албан хаагч байх ёстой. Төрийн бүх шатны албан хаагчдын цалингийн систем нэг байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй цалин тэтгэвэр шууд уялддаг болно. Үндэсний баялгийн сангийн хууль болон хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль, нийгмийн даатгалын хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд хоорондоо уялдана. Сингапурын загвар руу орно. Энэ хавар хэрэгжүүлнэ гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Harii
1 хувьр цалн нэмгдлнээ данх пцда
Эрхэм ерөнхий сайдаа таньд Монгол банкны зүгээс урьдчилж анхааруулсанд баярлалаа бидэнд цаг хожиж өгсөнд баярлалаа хөө