Энхийг сахиулагч хумхаа өвчний халдвар авсантай холбоотой асуудлаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар мэдээлэл өглөө.
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар:
-Бид 21 жилийн өмнө НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цэргээ илгээж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын 850 хүнтэй нэг баг Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа. Арваннэгдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн албаа нэр төртэй хаагаад явж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргүүд нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэдэг.
Манай есөн албан хаагч маларигаар оношлогдсоноос долоо нь эдгэж, эмнэлгээс гарсан. Харин нэг албан хаагч маларийн хүндрэлээс давхар эрхтэн системийн дутагдлаар харамсалтай нь нас барсан. Нэг албан хаагч нэн хүнд байдалтай эмчилгээг үргэлжлүүлж байна.
Хумхаа өвчин шумуулнаас хүнд дамждаг. Африкийн бүхий л орнууд шумуулын халдварт өвчтэй байдаг ба арван шумуулын нэг нь хумхаа буюу малари өвчний халдвар дамжуулдаг гэсэн судалгаа бий. Манай алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явахаас өмнө буюу ирснээс хойш малари өвчнөөс сэргийлэх эмийг 14 хоногийн хугацаанд уудаг.
Батальон хүлээн авахад арван хүн малари өвчний халдвар авсан байсан. Цэргийн төв эмнэлэг 100 хувь эмчилсэн. Малари өвчнөөс сэргийлэх вакцин гэж байдаггүй. Малари өвчин хүнээс хүнд халдахгүй. Зөвхөн шумуулнаас хүнд халдана.
Маларийн шинжилгээг гурван удаа хийж, эрүүл гэж баталсны дараа эмнэлгээс гаргадаг. Эмнэлгээс гарснаас хойш 14 хоног тутамд шинжилгээ хийдэг. Маларигаас сэргийлэх эмийг долоо хоногт тутамд сэргийлэх эм уудаг. Эмээ таслалгүй уусан хүн хөнгөн өвддөг. Малари нь цусны улаан эсийг гэмтээдэг, элэгний эсэд нөлөөлж элэг болон хавсарсан бөөрний дутагдалд оруулдаг гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.