Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд зодоон болж, цагдаагийн бие бүрэлдэхүүн хүрэлцэн иржээ.
Түүний өрөөнөөс гарч ирсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид юу болсныг тодруулахад "Ямар асуудал болсныг УИХ-ын гишүүдээс өөрсдөөс нь асуу. Тэр хүмүүс дуудлага мэдээлэл өгсөн байх. Би юу ч мэдэхгүй байна. Төрийн ордны тухай хуулиар дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын албан хаагчид Төрийн ордонд нэвтрэх тохиолдолд төрийн тусгай алба руу хандах ёстой байдаг. Би тэрнийг нь хэллээ. Сая бүрэлдэхүүн нь ирлээ. Ардчилсан намын хоёр гишүүн байсан. Би нэр усыг нь хэлээд яахав гэв.
Харин Ардчилсан нам эвлэх, эс эвлэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Цогтгэрэл нар санал зөрөлдсөнөөс зодолдсон гэсэн мэдээлэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дахиад л нэг алах нь үү ноёдын үхэл Чуулганд аа гэж үнэн үг шүү