СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-01-05

🔴LIVE: Г.Амартүвшин: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд дотоодын банкнуудын лобби орсон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын пүрэв гаргийн чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч тус хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Том төслүүд дээр гаднаас мөнгө босгож, арилжаа хийх шаардлагатай. Банканд ажиллаж байсан хүний хувьд логикоор байх ёстой зүйлийг ингээд нэг нэгээр нь унагаад байгааг гайхаж байна.

Баталгаа гаргах асуудлыг Хөгжлийн банктай холбож ойлгоод байна. Хөгжлийн банк 100 хувь төрийн өмч байсан бол хөрөнгө оруулалтын банк нь гадны өмч. Мэдээж хөрөнгөө алдахгүйн тулд эрсдэлээ тооцоод явна. Харьцуулж болохгүй зүйлсийг харьцуулаад байна. Тухайн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд энэ парламентаар хэлэлцээд явах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хөрөнгө оруулалтын банкны хууль дээр "Нэг заалт дээр гүйцээн боловсруулах чиглэлийг Байнгын хороонд өгөөч" гэж хүссэн юм. Өнөөдөр ХААН л  өөрийн хөрөнгө нь хамгийн их нь банк байгаа. Тус банк өөрийн хөрөнгийн 20 хувь буюу 300 тэрбумын зээлийг нэг зээлдэгчид өгөх боломжтой. Харин Хөрөнгө оруулалтын банкны хуулиар хэдэн төгрөгийн дүрмийн сантай байхыг Монголбанк шийднэ гээд заагаад өгчихөж байгаа юм. Энэ хуулийг 2016 онд өргөн барихад анхны хуулийн төсөл дээрээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй өөрийн хөрөнгөтэй байна гэж заасан. Тухайн үеийн ханшаараа 200 гаруй сая ам.доллар байлаа. Өнөөдрийн ханшаар 140 сая руу унаж байна.

Өөрийн хөрөнгөөс гурав дахин нэмэгдүүлэхгүй гэхээр банкууд орж ирэхгүй гэж байна. 200 тэрбум гэж заавал 600 тэрбумаас дээш олгохгүй болж байна. Худалдаа хөгжлийн банк намайг Банкны тухай хууль ярьж байхад 1 их наяд төгрөгийн цоорхойтой байсан. Эрдэнэтийг хувьчлахын тулд янз янзын компаниуддаа зээл гаргасан байсан. Буцаагаад төртэй тохирсон учир цоорхой нь багасаж байгаа байх. Бас Голомт банк 700 тэрбум төгрөгийн цоорхойтой, хий бичилттэй байсан. Одоо бүр нэмэгдсэн байх. Яагаад гэвэл төмөр замыг өөрсдөө санхүүжүүлэх зарчмаар хий бичиж байгаа. 200 тэрбум гэвэл 600 тэрбумын зээл л гаргах юм байна. Хөгжлийн банкнаас долоон дор юм болж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.