Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас хоёр удаагийн гэрчийн мэдүүлэг авчээ. Тэрбээр энэ талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Нүүрсний хулгайтай холбоотой мэдүүлэг бус, өмнө нь хийсэн ажилтай холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авсан. Орон нутгийн Тавантолгойн компанитай холбоотойгоор тодруулга авсан гэж ойлгож байгаа. Зөвхөн би бус, манай аймгийн удирдах албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авч байгаа юм билээ. Хоёр удаагийн мэдүүлэг өгчихөөд байна. Нийт 3000 гаруй иргэнээс мэдүүлэг авсан байна. Тэдний нэг нь би. Эрх мэдэлтэй хүмүүсийн хүрээнд тус нүүрсний хулгай хийгдсэн гэж бодож байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.