Эрүүл мэндийн сайдад С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайдад Ц.Даваасүрэн, Боомтын асуудал хариуцсан сайдад Г.Тэмүүлэн зэрэг УИХ-ын гишүүд яригдаж байгаа талаар мэдээлэх болсон. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сайд болгох саналаас татгалзжээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Төсвийн байнгын хорооны дарга болоод удаагүй байна. Хамгийн чухал асуудал бол Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төсвийн реформ болон шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Ирэх долоо хоногт холбогдох хуулиудыг өргөн барихаар төлөвлөж байна.
Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга надад санал тавьсан. Дээр дурдсан реформ, шинэчлэлээ хийх талаар хэлж, саналаас татгалзсан. Өөрийнхөө оронд хүн санал болгоогүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hudlaa our suudal gorilj tatgalzaj bgaa