СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Нүүрсний” хэрэгт холбогдсон албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсныг тогтоожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Нүүрсний” гэх хэргүүдийг шалгах ажлын хэсгийг цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагын дарга нарын хамтарсан тушаалаар байгуулж, өдгөө 60 гаруй мөрдөгч үүнд оролцож буй гэнэ. Тус ажлын хэсгийнхэн хэрэг бүртгэлтийн 19, мөрдөн байцаалтын 10 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хоёрынх нь шалгалтыг дуусгасан байна. Уг хоёр хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ.

Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад төрийн албан тушаалтнуудын оролцоо бий, эсэхийг АТГ-ынхан 2013 оноос хойш 49 хэрэг нээн шалгасан байдаг. Үүнээс наймыг нь шүүхэд шилжүүлж, долоог нь хаах, нэгийг нь өөр үйлдэлд нэгтгэх, хоёрыг нь харьяаллын дагуу мөрдөн шалгах чиг үүрэгтэй бусад байгууллагад шилжүүлэх саналаа илэрхийлж, НПГ-т хүргүүлсэн аж.

гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 60 хүнийг яллагдагчаар татах тогтоолтой танилцуулж гарын үсэг зуруулжээ. Эдгээр байх юм.   

аж. Цаашид энэ тоо ч нэмэгдэж, холбогдсон “цагаан захтнуудын” хүрээлэл ч өсөх биз. Хууль сахиулагчид одоогоор үл хөдлөх 64 хөрөнгө, тээврийн 37 хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 35 иргэн, 34 аж ахуйн нэгж, байгууллагын арилжааны банк дахь зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үнэт цаас, бондынх нь захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш экспортыг хоёр дахин, нүүрс ачилтыг дөрөв дахин нэмэгдүүлж, борлуулалтын орлогыг 495 сая ам.доллароор өсгөж, энэ оны нийт борлуулалтын орлогыг 1.1 тэрбум долларт хүргэлээ. Түүнчлэн, нүүрс дагасан далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг 1.5 дахин буюу 410 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, төлбөрийн тэнцлийг сайжруулж, гадаад валютын орох урсгалыг 416.6 сая доллараар нэмэгдүүлээ” хэмээн он солигдохын өмнөхөн мэдээлсэн билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.