СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын хамаарал бүхий объектод юуны учир нэгжлэг хийв?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг “нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Зарим мэдээллийн хэрэгслээр өчигдөр түүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ нарын хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийсэн тухай мэдээлэл гарах болсон билээ.

Баттай эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “Ажнай корпорац”-ыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон түүний хувьцаа эзэмшдэг орон нутгийн “Тавантолгой”, “Тавантолгой транс” зэрэг аж ахуйн нэгжтэй холбоотой үйлдлийг ЭЦА-ныхан үргэлжлүүлэн шалгаж байгаа. АТГ-ынхан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Д.Бат-Эрдэнэ зэрэг 17 улстөрчийг зарласан шүү дээ. Энэ хүрээнд шалгалт үргэлжилж байна” гэсэн юм.

Хэд хоногийн өмнө “Тавантолгой транс”-ын захирал, Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нарыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар суллаад буй. Тэдэнд дахин таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах хүсэлт шүүхэд хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл ч бий. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иас их хэмжээний нүүрс авч, 2013-2017 оны хооронд Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор “хоосон” гэсэн бүрдүүлэлтээр хилээр гарган БНХАУ-д экспортолж татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа агаад хууль сахиулах байгууллагын ажлын хэсгийн мөрдөгчдийн шалгалтаар нэлээд олон дансаар нүүрсний мөнгийг оруулж, гарган, эх үүсвэрийг нь өөрчилсөн байж болзошгүй баримтууд илэрч буй гэнэ.

УИХ-ын гишүүн аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуягийг уг албан тушаалд томилуулсан гэж улс төрийн хүрээнийхнээр зогсохгүй тус компанийн жирийн ажилтнууд ч өнөөг хүртэл ярилцдаг. Түүгээр ч зогсохгүй Т.Аюурсайхан зөвлөх, туслахуудаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д удирдах албан тушаалд томилуулж, улмаар тэднээрээ дамжуулж “нүүрсний” гэх хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн байна. Тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагынхан юм.

Харамсалтай нь УИХ-ын гишүүдийн өрөө, тасалгаа, гэрт нь нэгжлэг хийж чадаагүй гэнэ. Учир нь Монгол Улсын их хурлын тухай хуулийн 9.8-д “Энэ хуулийн 9.1.1-т зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж заасан учраас бүрэн эрхээр халхавчилсан гишүүдийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийх боломжгүй байж. Тиймээс хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой, бүрэн эрхийн халхавчгүй хүмүүсийнх нь объектуудад прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийжээ.  

Ташрамд дурдахад, дээрх хуулийн 9.1.1-т “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр заасан байдаг юм.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.179.24.133

Байнга шалгаж байна гэдэг ,Эцэст нь ял аьсан хөрөнгөө хураалгасан юм байхгүй 40- сая төгрөгөөр тогоод өнгөрдөг учир Цаашид ийм хулгай тасрахгүй

Зочин
1 жилийн өмнө
202.179.24.133

Байнга шалгаж байна гэдэг ,Эцэст нь ял аьсан хөрөнгөө хураалгасан юм байхгүй 40- сая төгрөгөөр тогоод өнгөрдөг учир Цаашид ийм хулгай тасрахгүй

Зочин
1 жилийн өмнө
202.179.24.133

Байнга шалгаж байна гэдэг ,Эцэст нь ял аьсан хөрөнгөө хураалгасан юм байхгүй 40- сая төгрөгөөр тогоод өнгөрдөг учир Цаашид ийм хулгай тасрахгүй

Зочин
1 жилийн өмнө
202.179.24.133

Байнга шалгаж байна гэдэг ,Эцэст нь ял аьсан хөрөнгөө хураалгасан юм байхгүй 40- сая төгрөгөөр тогоод өнгөрдөг учир Цаашид ийм хулгай тасрахгүй

Зочин
1 жилийн өмнө
202.179.24.133

Байнга шалгаж байна гэдэг ,Эцэст нь ял аьсан хөрөнгөө хураалгасан юм байхгүй 40- сая төгрөгөөр тогоод өнгөрдөг учир Цаашид ийм хулгай тасрахгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.