СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-05

🔴LIVE: С.Эрдэнэ: "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг нийт иргэдэд 100 хувь тараах ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ардчилсан намын “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд нар намын Эв нэгдлийн их хурлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-Нүүрсний хулгайтай холбогдсон бүх хүмүүсийн нэрсийг зарлаж, хуулийн хариуцлагыг хүлээлгэх ёстой. Тодорхой тооны хүмүүсийг нэрлэсэн ч жинхэнэ эзэд нь нуугдсан хэвээр байна. Бүр сүүлдээ нэр холбогдсон хүмүүс нь хуулийн төсөл санаачлаад явж байна.

Хууль хяналтын байгууллага нам харгалзахгүй нэн яаралтай шалгаж, буруутай этгээдүүдийг олж тогтоох ёстой. Хоёрдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" компанийн ордны нөөцийг иргэдэд нээлттэй зарлаж, 100 хувь хувьчлах ёстой. Манай нам УИХ дахь гишүүдээрээ дамжуулан ийнхүү иргэдийн 100 хувийн өмчлөл болгох хуулийн төслийг өргөн барина. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг нийт иргэдэд тараах ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.