Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун холбогдох албаныхан, ААН-тэй уулзаж "Юнивишн" ХХК-ийн зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн тарифын өөрчлөлтийг хянах явц болон холбогдох бусад асуудлаар ярилцжээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл уулзалтын үеэр “Юнивишн компани үнэ тарифтаа өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлсэн. Манай хороо нэмэлт судалгаа, мэдээлэл гаргуулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр түр хойшлогдсон бөгөөд хянагдаж дуусах хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн үнээр төлбөр авахгүй байх тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн.
Мөн ШӨХТГ-аас ч энэ талаар шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу Юнивишн ХХК өмнөх сард нэмэгдүүлж авсан төлбөрийг дараа сарын төлбөрт суутган тооцох байдлаар хэрэглэгчдэд буцаан олгох, мөн хуучин тарифаар төлөлт хийсэн тохиолдолд таслалт хийхгүй, төлбөрийн зөрүүг нэхэмжлэхгүй байх зохицуулалт хийгдэж байгаа талаар урьдчилсан байдлаар бидэнд мэдэгдсэн.
Манай хорооноос үнэ тарифын өөрчлөлт оруулах асуудлыг хянаад эцэслэн шийдвэр гаргасан тохиолдолд уг өөрчлөлтийн талаар Юнивишн компани нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэжээ.
Мөн ШӨХТГ-аас хүргүүлсэн албан шаардлагад заасан хэрэглэгч зөвхөн гурвалсан үйлчилгээг хамтад нь авах биш телевиз, интернэт, суурин утасны дагнасан үйлчилгээг тус бүрд нь сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үйлчилгээ тус бүрийн үнэ тарифыг ХХЗХ-оос яаралтай судалж шийдвэр гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Суурин утас хэрэглэдэггүй.
Юнивижн ёстой хогийн, хөгийн газар шүү, солих санаатай байгаа.
Сүлжээгээ солох бол яаж солих вэ
Огт хэрэглээгүй байхад төлбөр гараад байх юм аа. Хэрэглэгчийн хэрэглээнд тааруулж уян хатан тал дээр илүү анхаараач арай шуналтай шү
Суурин утас ямар ч хэрэггүй одоо бүнд гар утастай болсон үед. Сонголт хийлгэж төлбөрөөс хасах хэрэгтэй
ystoi hogin solih bodoltoi bga
Hollywood. HBO багцынхаа киноог шинэчлээшдээ,хүний мөнг авч байж, хэдэн жилийн өмнөх кино нь бахь байдгаараа
Skymedia mon adil
улам л хөгийн болоод бнаа арай л шунаад бна даа
Shine sistemtei bolloo gesen chini nuuhi ni avah geed nudii ni soholson.Gatsana...udana.....toggui b.no.Zuvhun unee nemj busadig "Zavshij"baigaa.Olon yumi ni oroldoj baital kino idevhijuulsen baina,deed uzuugui baihad tulbur garna.Luivarchin ,hulgaich kompani.Sunuusee.