СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-01-05

Иргэдэд 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагаас 2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдийг илрүүлжээ.

Өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “У” гэгч нь “Д”, “Б”, “М”, “С” нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн айлуудыг судалж алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогдоод байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураасан бөгөөд дээрх этгээдүүд нь хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх замаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болох нь тогтоогджээ. 

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

эээээээ
1 жилийн өмнө
192.82.70.106

бузруууд

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.122

Бузарын хулгайч нарыг барьсан нь сайн хэрэг гэхдээ нүүрс ждү гээ мөн адилхан түргэн шуурхай бариач ээ энэ цагдаагийнхан ер нь яаж ажиллаад байна аа

Зочин
1 жилийн өмнө
192.82.73.44

Сэтгэл сэргээсэн сайхан мэдээ байна.Сайн үйлс дэлгэрэх болтугай.

зочин
1 жилийн өмнө
203.91.115.48

нүүрснийхээ хулгайчийг ордон дотроос ингээд барьчихдаг цагдаатай болмоор байна.

Dulguun
1 жилийн өмнө
66.181.160.5

Umhii hulgaichuudaa A.O geel heden useg taviad hutsaad baihiin ovog ner zurag durstei ni gargaach davtan hereg yum bol urd avsan yliig ni 2 dahin nemeed yvuulaach hulgai hiihdee icheegui yum chini zurgiig ni tavihad yadiin humuus haraad uu nuguu hulgaichuud yvj bna gej haraad bolgoomj seremjtei baidiin bishuu hunii erhiin huvid hunii erh erh chuluu Ed hurungund haldsan hund erh gej baihgui shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.