СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -35...-40 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -31...-36 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20...-25 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, цас хялмаална. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөрөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөрөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.