Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан гурван зорчигчтой “УАЗ-3303” загварын автомашин өчигдөр буюу нэгдүгээр сарын 03-ны өдрийн 19:30 цагийн орчим мөсөнд цөмөрч, нууранд живжээ.
Энэ талаар дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан байна. Автомашиныг Ренчинлхүмбэ сумын харьяат 52 настай эрэгтэй Э жолоодож явсан бөгөөд нуураас тухайн жолооч болон 16 настай зорчигч Т эсэн мэнд гарчээ.
Харин 49 настай зорчигч Э нууранд живж, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэхээр хүмүүс тэнэг болжээ.Дэлхий дулаараад гол нуур цөмөрнө гээд хичнээн жил анхааруулаад байхад үхэл рүүгээ өөрсдөө зүглээд байдаг нь ямар учиртай юм болоо.Бас л төр засаг буруутай юу ?????? 52 настай хүнийг лав залуу гэхгүй бхаа
Юун мөсний баяр вэ.Йим дулаахан байхад Хөвсгөл ээж яаж хөлдөх вэ дээ.3 сард мөсний баяр хийж бүр болохгүй шүү!!!!!!!!!