СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Замын-Үүд-Эрээн авто замын боомт ажиллаж эхлэхтэй холбогдуулан уулзалт хийв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан цахим уулзалт хийв.

Цахим уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ахалж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажиллаж буй нөхцөл байдлыг танилцуулж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөххот дахь ЕКГ, Эрээн дэх КГ болон Манжуур дахь КГ-ын дипломат ажилтнууд Монгол, Хятадын хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хятадын талын байр суурь, төлөвлөгөөний талаар цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.

Уулзалтын үеэр хилийн хяналт шалгалтын байгууллагууд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор зорчигчдыг хил нэвтрүүлэх үйл ажиллагаанд онцгой анхаарч, Хятадын талтай орон нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллаж, хилийн боомтоор зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг цэгцтэй, түргэн шуурхай, олон нийтэд чирэгдэлгүй, ойлгомжтой байдлаар зохион байгуулахаар болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.