СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-04

Нэг хүн 2,522 хувьцаа эзэмшиж, жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах тогтоолын төсөл өргөн барив

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн барив.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

-Бид өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлэх, тэдний хяналтад оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. 2012 онд Монгол Улсын иргэдэд 1,072 хувьцааг өгсөн. Хувьцааны нэгж ашгийг оюутны төлбөр, даатгал, бэлэн мөнгөөр гэсэн байдлаар олгосон. Тухайн үед эдийн засаг том эргэлтэд орж, манай улсын нийт хөгжлийн өсөлт 17 хувьд хүрсэн. Энэ бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг жинхэнэ эздэд нь тэгш хуваарилснаас эдийн засаг эргэсний нотолгоо юм.

Өнөөдрийн хувьд нүүрсний хулгай гэдэг нэрийн дор цөөхөн хүний баяжих хэрэгсэл болж байна. Харин иргэдэд хүртээлгүй байгаа. Зоримог алхам хийж, шийдвэр гаргахгүй бол цаашид нүүрсний хулгайн асуудлыг ч шийдэж чадахгүй, шинэ жилээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг шиг газрын баялгийг иргэд тэгш эрхтэйгээр эзэмших боломжгүй болно. Тиймээс Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөгийг ногдол ашиг гэж авна. Энэ нь Үндсэн хуулийн газрын баялагийг иргэд эзэмшинэ гэдэгтэй тохирч байгаа юм.  

2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшээгүй байгаа. Иймд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн нийт хүүхдэд хувьцаа эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших боломж нээгдэж байна. Тус компанийн ТУЗ, хяналтын зөвлөлд төлөөллөө оруулах, үүгээр дамжуулан Тавантолгойн хулгайг бүрэн таслан зогсоох боломж бүрдэнэ. Засгийн газраас санал авахаар саналаа өргөн барьсан. Ингээд санал орж ирвэл УИХ хэлэлцээд батлагдана

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Тавантолгойн орд нь дэлхийд байхгүй баян орд гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар Тавантолгой ордын судлагдсан нөөц нь 7.2 тэрбум тонн байгаа юм. Уг нь 10 тэрбум тонн нөөцтэй байсан ч бид арчаагаа алдаад гадныханд алдчихсан. Бидний тавьж байгаа шаардлага нь мэргэжлийн хүнийг удирдагчаар томилох, технологийн дагуу ажиллуулах, иргэн бүрд хувьцааны хоёр сая төгрөгийн ашгийг жил болгон хүртээх, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тодорхой хувийг иргэд эзэмших ёстой гэж бодож байна. Мөн Салхитын мөнгөний орд, “Эрдэнэт” ТӨҮГ-ын тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлж, ашиг хүртээх асуудлыг хөндөнө. Манай улс байгалийн баялгийнхаа хэмжээгээр дэлхийд эхний аравт жагсдаг. Гэтэл нийт иргэний 42.5 хувь нь ядуурлын түвшинд очсон байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Бидний хэсэг нөхдийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж, нэр зарласнаас хойш хагас сар гаруй болж байна. Бид цочирдож хүлээж авсан. Ингээд ер нь нүүрсний жинхэнэ хулгайч нарыг олж, уг хулгайг зогсоох чиглэлд санаагаа уралдуулсан. Улмаар лобби бүлэг байгуулан ажиллаж байна. Энэ бүлгийн анхны ажил тус тогтоолын төсөл юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд үнэгүй тараан өгч, хяналтын багц бий болгохоор болсон. Эрдэнэс Монгол компанийн дор төрийн эзэмшлийн 19 компани байна. Хэрвээ 40 хувь нь иргэдийн мэдэлд очвол иргэдийн зөвшөөрөлгүйгээр ямар ч шийдвэр гаргах боломжгүй болно. Нэг улстөрч, ТУЗ-ийн есөн гишүүн, нэг сайдын санал хүсэлтээр аливаа асуудал шийдэгддэг байдал алга болно гэж үзэж байна гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.45

Төрд авчирсан Эрдэнэтийн 49 хувийг ч бүх хүмүүсдээ хувьчилмаар л бна

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.31

Ард иргэд үнхээр ядуу хэцүү байна өвчтөй хүүхэдүүд их байна их орны хишигээ хурдан өгвөл их хүмүүс баярлах байх даа

Осман
2 жилийн өмнө
188.124.233.93

Сэрчихгүй бол сайхан зүүд хулгайч нар ард түмэн гэж дугардаг үе эхлэж буй бололтой гэвч монголчууд африкчуудын өрөөсөн дугуй биш шүү гэдэгийг эрлизүүд мэдэх болтугай

Зочин
2 жилийн өмнө
192.82.67.173

Энэ тав илчлэгдээд их сандарч байна аа

Sdd
2 жилийн өмнө
66.181.161.126

иргэн бүр авхал ёстой шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.