СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-03

“Алдарт эх“-ийн I, II зэргийн одон авах эхчүүдийн материалыг авч эхэлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Алдарт эх”-ийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал харьяа хорооны нийгмийн ажилтан болон зохион байгуулагч хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

1.Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар

2.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/

3.Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/

Анхаарах зүйл:

1. Өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,

2. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/

3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.