СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-03

Нийслэлийн хэмжээнд хоёрхон байдаг замын нуухны цас авдаг машин ажиллалгүй хоёр жил зогсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа Улаанбаатар хотын замын нөхцөл байдлын талаар байнгын хорооны хуралдааны үеэр өнөөдөр мэдээлэл өгөв. Тэрбээр Хот тохижилтын газарт хоёр ширхэг байдаг замын нуухны /хажуугийн/ цас авдаг машин ажиллахгүй хоёр жил болчихоод байна. Тохижилт үйлчилгээний газрын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэж хэлсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баяраа:

-Нийслэл хотын хэмжээнд 13.2 сая метр квадрат гудамж талбайн цэвэрлэгээг 18 байгууллага хийдэг. Намраас хойш 13 удаагийн давтамжтайгаар цас орсон. 2022-2023 онд нийт 900 сая төгрөгөөр 1000 тонн бодис, 1 тэрбум 300 сая төгрөгөөр 2900 тонн давс худалдан авсан.  

Нийслэлийн есөн дүүрэгт 18 аж ахуй нэгжид 906 ажилтан албан хаагч ажиллаж байна. Давс цацагч машин 37, зам цэвэрлэгээний тусгай зориулалттай шүүртэй 32 машин ажиллаж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид жилийн хэрэглээгээ ашигласан. Гэсэн ч давс, бодисын нөөц хангалттай гэж үзэж байна.

Давс нийлүүлдэг зарим нэг аж ахуй дээр чанарын асуудал яригдсан. Гэхдээ их хэмжээний давс биш. Нөхөж авах ажил хийгдэнэ. Завхан, Дорнодоос давсаа авдаг. Хилийн чанадаас давс авдаг гэдэг нь ташаа мэдээлэл юм.

Хотын халтиргаа гулгаатай үүсэж байгаатай холбоотойгоор техникийн хүрэлцээ хангалтгүй байна. Арван жилийн хугацаанд парк шинэчлэлт хийгдээгүй байна. Замын нуухны цасыг авдаг машины дугуйг хүлээгээд хоёр жил болж байна. Хот тохижилтын газарт хоёрхон ширхэг байна. Тэр нь ажиллахгүй зогсож байх жишээтэй. Тохижилт үйлчилгээний газрын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.