СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-03

🔴LIVE: Автобусны хийн системд хөлдөлт үүссэний улмаас жолооч кабиндаа газ асаажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Автобусны жолооч кабиндаа газ асааж өөрийгөө дулаацуулж байна гэх агуулгатай дүрс бүхий бичлэг цахим орчинд цацагдсан. Үүссэн нөхцөл байдлыг "Зорчигч тээвэр гурав" ОНӨАТҮГ-ын инженер Ц.Мөнхбаатараас тодрууллаа.

"Зорчигч тээвэр гурав" ОНӨАТҮГ-ын инженер Ц.Мөнхбаатар:

-Тухайн автобус нь 2009 онд үйлдвэрлэгдсэн. Өчигдөр 19 цагийн үед уг автобусны жолооч байгууллагын ээлжийн инженер лүү ярьж, "Хийн системд хөлдөлт үүссэн, конс ажиллахгүй байгаа" талаар хэлсэн.

Дуудлагын дагуу техникийн түргэн тусламж гарсан. Түргэн тусламж очих хугацаанд жолооч замаа чөлөөлж зогсох зорилгоор автобусаа асаахаар буруу ажиллагаа хийсэн байна. Хөлдөлт өгөөд хий алдаж байсан тоормосны аппарат, консны дээд аппарат руу газ асааж бүлээсгэх гэсэн байна лээ. .

Одоогоос 10 жилийн өмнө төмөр утасны үзүүрт түлш асгасан даавуу уяад гал асааж, хөлдөлтийг гаргадаг байсан. Өвлийн улиралд хийн системтэй автобусанд хүндрэл их гардаг.

Манайд 2009 онд үйлдвэрлэгдсэн 30 автобус байдаг. Үүнээс иргэдэд үйлчлэх боломжтой аюулгүй гэж үзсэн 12 автобус л үйлчилгээнд явж байна. Эдгээр нийтийн тээвэр 14 жил явсан, бараг нэг сая км явсан байна. Хуучирсан учраас дотор нь паар ажиллуулсан ч хүйтэн байдаг гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.104

Сошилоор нэг цуурхал байх .харамсалтай тэр бүгдийг нь хог бохиртой нь шууд тархиндаа юүлэх хар масс хөөрхийлэлтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.