СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-03

Агаараас эрэн хайх, аврах анги иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд Монгол Улсад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулагдаж, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги энэ оноос иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Тус анги нь нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг шат дараатай бэлтгэн, агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах “EC-145” маркийн 3 нисдэг тэрэгтэйгээр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, 42 удаагийн дуудлагаар 59 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүргэж, амь насыг нь авран хамгаалаад байна.

Шадар сайд С.Амарсайхан: Агаараас эрэн хайх, аврах байгууллага бий болсон цагаасаа олон зуун иргэдийн амь насыг аварч, тээвэрлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.