СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-01-03

Согтуурсан үедээ 5 настай хүүгээ тагтнаас дүүжилж, алахыг завджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Прокуророос иргэн Баярыг “бага насны хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Баяр нь гэр бүл салсны дараа 5 настай өөрийн хүү Болдыг хэд хоног харахаар болж, гэртээ авчирсан өдрөө дэлгүүрээс хүүдээ амттан, өөртөө согтууруулах ундаа авч хэрэглэсэн байна. Хүүг унтах гэхэд нь “чи надад хайртай юу” гэж олон дараа шалгааснаас хүү залхаж “хайргүй, та миний аав биш” гэжээ. Согтуурсан Баяр салсан эхнэр лүүгээ “энэ миний хүүхэд биш, аав нь өөр хүн байдаг гэнэ. Энэ зулбасгаа ирж авахгүй бол алчихна шүү” гэж утсаар ярьсан байна.  

Мөн тухайн цаг хугацаанд гэртээ амарч байсан иргэн Гэрэл жаахан хүүхэд уйлах, “ааваа битгий, яая” гэх чимээ сонсоод тагтаараа харахад доод айлын тагтнаас бага насны хүүхдээ бүтэн биеэр нь гарган доош унжуулж хөлнөөс нь барьсан Баярыг харжээ. 

Эрүүгийн хуульд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн бол 12-20 жилийн хугацаагаар хорих ял, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхээр завдсан бол үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан дээр дурдсан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан.

Баярын үйлдэл нь хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан шинжийг хангасан гэж шүүх үзэн, Баярыг гэм буруутайд тооцон 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Surenkhuu
1 жилийн өмнө
192.82.73.73

Iim teneg etsguud bas baix yumaa.

Зочин
1 жилийн өмнө
192.82.72.25

Согтуу новш шорондоо үхвэл таарна

Зочин
1 жилийн өмнө
103.161.242.94

Өөрийнхөө хүүг тамласан новш

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.54

Болж 6н жил хатаах хэрэгтэй

Ээж
1 жилийн өмнө
66.181.160.117

Өөрөө үх, муу бузар новш, үхдэл,гөлөг нохой үхээр буг чөтгөр алмас шулмас нус цэр өмхий гахай

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.44

6 jil baga bna. Bvh nasaar ni horiochee.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.