Нийслэлийн долоон дүүргийн 205 өрхийн эмнэлгийн төлөөлөл ЭМЯ-ны гадаа жагслаа. Тэд төсвөөр батлагдсан санхүүжилтийн дутуу олгогдсон мөнгөө олгохыг шаардлаа.
Өнөөдөр ийнхүү жагсах болсон нь өнгөрсөн жил өссөн санхүүжилтийг өгөлгүй байсаар дөрөвдүгээр сараас нэмэгдсэн өртгөөр нь тооцож олгож эхэлжээ. Харин 1,2,3 сарын дутуу авсан 50 хувийн санхүүжилт, өнгөрсөн оны 11,12-р сарын гүйцэтгэлийн 20 хувь болон 4-9-р сарын гүйцэтгэлийн санхүүжилтийг шинэчилсэн тарифаараа авах гурван саналтайгаар ийнхүү жагсах болжээ.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг хүнд ногдох зардлаараа Төрийн сангаас санхүүждэг байжээ. Харин 2022 оноос ЭМД-ын сангаас авдаг болсон байна. Өрхийн эрүүл мэндийн санхүүжилт 2022 оноос нэг дахин өсжээ. Санхүүжилтийн 80 хувь нь шууд өгч, 20 хувийг гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж заажээ. Тэгэхдээ өндөр хөгжилтэй орнуудад хэрэгждэг 15 шалгуур үзүүлэлтийг гаргасан гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Шалгаж болдоггүй шалгуур үзүүлэлтээр шалгадаг өөрсдөө ч тухайн шалгуур үзүүлэлтээ тайлбарлаж чаддаггүй гэж ӨЭМТ-ийн ажилчид учирлалаа. Манай хөрсөнд буухгүй шалгуур үзүүлэлтүүдийг гаргачихаад бидний ажлыг яаж хэрхэн дүгнэдгээ ч хэлж чадахгүй гэж нэмж хэлсэн юм.
ЭМДҮЗ-ийн таван гишүүнтэй баг хурлаа хийгээгүйгээс болж ийм байдалд хүрсэн. Өрхийн эмнэлгийн санхүүжилтийн 80 хувь нь цалиндаа зарцуулагдаж үлдсэн 20 хувь нь эм, эмнэлгийн хэрэгсэлдээ зарцуулагддаг. Бид нэмэлт мөнгө шаардаагүй, өгөх ёстой санхүүжилтээ олгоосой гэж хүсэж байна. Баталчихсан, төсөвт суусан мөнгийг өгөхгүй байгааг гайхаж байна. Бид санхүүжилт нэмэгдсэн гэдэг утгаараа орон тоогоо нэмж, үйлчилгээгээ ч нэмэгдүүлсэн. Одоо ингээд тусламж үйлчилгээгээ үзүүлэхэд хүндрэл учирлахаар байна гэж хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Emd gazar gj bur daam gazar garch irlee tatan buulgawal tarna hughil bish uhralt hiigedl bhimda mongol uls