"Өргөө" амаржих газрын гадна машиндаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой нэгэн эх амаржсан талаарх бичлэг цахим орчинд түгсэн.
Энэ талаар бид өчигдөр мэдээлсэн бөгөөд нярайн биеийн байдал муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжжээ гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Уг асуудлыг тодруулахад эх, хүүхдийн биеийн байдал хэвийн ч нярай жингийн хоцрогдолтой байгааг хэллээ.
"Өргөө" амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа:
-Нийт ард иргэд, тухайн гэр бүлээс уучлал хүсэж байна. Эх, нярайн эрүүл мэндийг бид чандлан хянаж байгаа. Тухайн өдөр манай эмнэлэгт хандаад, 4 минутын дотор эх баригч автомашинд очиж тусламж үзүүлсэн. Төрөлтийн үйл ажиллагаа 2 минутад явагдсан.
Эх баригчийн гаргасан алдаатай харилцааны асуудлыг бид хүлээн зөвшөөрнө. Нярайн аавын тухайд 22:43 минутад машинтайгаа ирж, “Өргөө” амаржих газрын хашааны гадна зогссон нь бичлэгт харагдаж байгаа. Ингээд 22:44 минутад хүлээн авах тасаг руу орж, 22:48 минутад эх баригч автомашин руу очсон. 22:48-22:50 минутын хооронд тусламж үзүүлсэн.
“Өргөө” амаржих газар тус тусдаа дөрвөн байшинтай. Байшин бүр хаалгатай учир нөхөр нь хаалгаа андуурсан тохиолдол үүссэн байна билээ. Харьяаллын бус гээд буцаасан асуудал байхгүй.
Одоогийн байдлаар эх, нярай сахиурын хамт энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн зүгээс онош тодруулах шинжилгээг хийсэн. Нярай хугацаандаа төрсөн ч жингийн хоцрогдолтой байна. Иймд дараагийн арга хэмжээг авах ёстой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene neg yum chini yundaa ysrbalzaad baigaa yum
Эмч шуурхай арга хэмжээ авч эх нярайн амийг аварсанд аавынх нь өмнөөс баярлалаа гэж хэлье.
Яана аа явж бгаад газар унагаасан бол.Харинн ч азтай.Аавд 70% буруу бн.Амгалан амаржихад төрөх ёстой юм биш үү.Ээж бол мэдэж л бгаа.Аав эртхэн эмнэлэг бараадуулах байж.Одоо хэл ам хийхээ боль.Муу шүү.
Ehneree turood buun yum bolj bhad ehnertee bolon suvilagch nart huuuhdee esen mend toruulehed ni tuslaj bhiin orond bichleg hiigeed zogsoj bdag jinhene mangar setgelgui nuhur bnashdee
ehneree ch oligtoi hoololdoggui bsn yum bish uu huuhed jindee hurehgui bn gedeg