Дорноговь аймгийн төвөөс баруун урд зүгт 52 км Хатанбулаг сумын Халив багийн Гудгарын-Ус гэдэг газар өчигдөр буюу нэгдүгээр сарын 02-ны өдрийн 19:14:38 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 19:21 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Халив багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.