XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн бар сарын шинийн 1-ний өдөр нь 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохиож байна.
Туулай жилийн төлөвийг шинжилбэл Өвгөд хөгшдөд буюу өндөр дээд суудалтанд сайн, залууст буюу дунд суудалтанд дунд, нялхаст буюу түмэн олонд муу болой. Эрдэмтэн мэргэдийн нийгэмд эзлэх байр суурь идэвхжиж, алдрыг олох.
Аялал жуулчлалд өлзийтэй. Худалдаа арилжаа эрхлэгчдийн ажил үйлс дэлгэрэх, бод малын өсөлт сайн. Үйлдвэр үйлчилгээ явуулж буй хүмүүсийн ажил үйлс саад бэрхшээл ихтэй. Галын хүч арвижин, хүмүүн нугууд хоосрох нигууртай. Галын аюулаас сэргийл.
Улс орны хөгжил дэвшил саарах, өндөр албан тушаал эрхэлж буй хүмүүсийн суурь батжих. Дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирэх.
Ард иргэдийн амьдрал улам доройтож, хулгай, дээрэм элбэгших, үймээн самуун, хямрал тэмцэл гарах. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн төрөлт арвижихын шалтгаан доройтно.
Зарим газар оронд хүйтэн, лус, бадгана чанар өвчин гарах. Ялангуяа, намрын дунд сарын шинийн дөрвөнд өвчин, зовлон дэлгэрэхээс сэрэмжил. Өвс ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац ихэд дэлгэрнэ. Хур цагтаа бууна.
Энэ жил хур тунадас дунд. Жилийн эх ба тэргүүн, дунд саруудад үүл их, мөндөр, цас, хур бороо элбэг. Зарим нутагт хур үлэмж багасна. Зун, намрын улиралд салхи шуурга их, тал хийгээд нам дор газар, өвлийн сар, дөрвөн сарын сүүлд зарим газраа ган хуурай болох. Хүнд сайн, малд муу болой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш ширүүн жил бна
Yaanaa ene Jil ih shiruun Jil bolohnee hulgai zelgii deerem tonuul ih gej bn sh de niigem ulam dordohnee hun bur hicheehgui bol uls oron hetsuudenee
энэ жил ардад ивээлтэи жил болно монгол улс хөгжих үүд нээгдэнэ