Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлээс Улсын дээд шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр өргөдөл ирүүлжээ.
Уг өргөдөлд “..Монгол үндэсний ардчилсан намын үйл ажиллагааг зогсоож, үзэл баримтлал нэгтэй Ардчилсан намтай нэгтгэхээр МҮАН-ын V их хурлаар дэмжигдэж, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу намыг улсын бүртгэлээс хасах хүсэлтийг хүргүүлж байна” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.