СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-02

“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” үндэсний аварга шалгаруулах мэтгэлцээний бүртгэл маргааш дуусна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, сурагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг “Отгонтэнгэр” их сургууль, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” сэдвийн дор зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд аймаг, нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 48 баг оролцоно.

Тэмцээний бүртгэл маргааш (2023.01.03) дуусах ба аваргын төлөөх тоглолт энэ сарын 9-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдана.

 

Одоогоос 31 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан. 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр буюу нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 жилийн өмнө
192.82.80.110

Үндсэн хуулинд дордохын долоон өөрчлөлт 2002 онд хийхийн тулд Үндсэн хууль батлалцсан 360 депутат тус бүрд 76 000 000 төгрөгийн хахууль өгч амыг үдээд УИХ -ын гишүүд сайд болдог давхар дээл өмсөөд нэг сайдын 350-650 тэрбумын суудалд 2 жилээр ээлжилж сууж төсвөөс хулгай хийдэг болсон нь өнөөдрийн байгаа байдал мөнөөс мөн. Юун үндсэн хууль вэ эрдэмтэн професоруудаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.