УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулах “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 4-нд Төрийн ордонд болно.
Тус эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн болон салбар хуралдаанууд “Улс төр, засаглалын тулгамдсан асуудал”, “Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл”, “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт”, “Баялгийн сан: Шударга, хүртээмжтэй хуваарилалт” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд болох бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, судлаачдын төлөөлөл болох 120 гаруй хүн оролцоно.
Уг эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын өнгөрсөн оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.