Агаарын бохирдол, шахмал түлшний чанар болон бусад асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлэл өгч байна. Улаанбаатарын агаарын бохирдолд байгаль, цаг уурын байдал хэрхэн нөлөөлж буй талаар ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр танилцууллаа.
ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр:
-Сүүлийн хоёр өдөр агаарын бохирдол Улаанбаатарт нэлээдгүй ихээр нэмэгдсэн дүр зурагтай байгаа. Бидний ахуй, дулааны энерги авах технологи, гэр хорооллын яндан, газрын гадаргын тоосонцор зэрэг нь Улаанбаатарт агаарын бохирдлын агууламж ихсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Энэ жилийн 10-р сараас хойш агаарын бохирдол чанарын хувьд бага бохирдолтой гэсэн түвшинд тогтвортой байсан. Гэвч ес эхэлснээс хойш агаар дахь температур дулааныг их шаардаж эхэлсэн.
Мөн сүүлийн хоёр өдөр Улаанбаатарт инверсийн давхарга буюу агаар мандлын урвуу процесс бий болсон. Энэ нь манай нийслэлийн физик, газарзүйн онцлогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын хонхорхой байршилд агаарын бохирдлын бөөгнөрөл, өтгөрөл бий болсон гэсэн үг. Өнгөрсөн хоёр хоногт агаарын бохирдол хамгийн их байлаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.