СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-02

🔴LIVE: МАН: Нүүрсний шууд гэрээтэй холбоотой эрхийг УИХ-д шилжүүлэх санал гаргасан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-Өнөөдрийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, цаг үеийн асуудал. Хоёрдугаарт, Авлигын хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлын хуульд өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой гэж үзсэн. Нүүрсний хулгайтай холбоотой асуудалд Засгийн газар манлайлан ажиллах ёстой. 

Бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт импортоос хамаарч байгаа. Тиймээс импортыг нээх чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал хэллээ. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд авлигын Авлигын эсрэг, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай. УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарах шаардлагатай гэж үзсэн.

Цаашид томоохон бүтээн байгуулалттай холбоотой шууд гэрээ байгуулах асуудлыг УИХ-аар оруулж, хэлэлцүүлж байж шийдвэрлүүлдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд үзсэн.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Сүүлийн үед иргэдийн зүгээс шударга ёс тогтоох, тэгш боломжийг олгох шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Үүнтэй холбогдуулан эрх баригч намын зүгээс үүсээд буй асуудлыг ард иргэдтэй хамт хэлэлцэн, үүний гарц шийдлийг авч хэрэгжүүлэхэд санал нэгдсэн. Авлига, хүнд суртал, ашиг сонирхлын нөхцөлийг үүсгээд буй асуудлыг УИХ, ЗГ-аас хамтарсан ажлын хэсэг гаргаж, хууль эрх зүйн орчныг бий болгож, багц арга хэмжээ авахаар болсон. Мөн нүүрсний шууд гэрээтэй холбоотой асуудлаар эрхийг нь УИХ-д шилжүүлэх ёстой гэж үзэж байна. 

МАН-ын бага хурал болж, нийгэмд үүссэн цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын 80 дугаар тогтоол буюу Зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийн бухимдаж буй асуудлыг баталсан. Бид энэ тогтоолыг дэмжиж ажиллахаар болсон гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.