СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Согтуудаа нөхрийгөө хутгалж, аминд нь хүрсэн хэрэг гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхрийнхөө амь насыг хохироосон байж болзошгүй хоёр хэрэг гарчээ. 

Тодруулбал Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 44 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хутгалуулсан хүн цус алдаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хэргийн газарт очиход 44 настай, эрэгтэй “Б” гэгчийг түүний эхнэр гэх 46 настай, эмэгтэй “Т” гэгч нь согтуурсан үедээ цээжин тус газарт нь 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарсан байжээ.

Мөн энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 07 цаг 49 минутад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хутгалуулсан хүн ухаагүй байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 40 настай, эрэгтэй “Э” гэгчийг түүний эхнэр гэх 31 настай, эмэгтэй “Х” гэгч нь согтуурсан үедээ хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарчээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.21

Монгол хүүхнүүд хүн биш чөтгөрлөг болсон.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.124

Гай таарна гэдэг л энэ ш дээ . Таарч тохирохгүй гайтай архи гэж байдаг юм шүү . Эрчүүд хийморь лундаагаа эрхэмлэж явбал үхдэггүй юм шүү

Зочин
1 жилийн өмнө
66.181.191.114

Хүүхэнүүд нь хүн алаад байвал хүүхдүүд ийн хүмүүжил юу болох вэ.Ийм ухамсаргүй мөртөө төр улсаа газар дор ортол муулна.Яанадаа

Би
1 жилийн өмнө
202.9.40.18

Угаасаа харгислал дунд өссөн хүмүүжил төлөвшил боловсролгүй, засаг захиргаанаас мэддэггүй даварсан юмнууд эцэстээ ийм юманд хүрдэг. Тэгээд хичнээн боловсролгүй бсан ч өөрийн нь ухаан л мэднэшдээ Архинд буруу өгөөд яах ч юм билээ Шоронд хэдэн жил сууж дээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.161

Хүн алсан байхад хүртэл эмэгтэйчүүдийн зөв үхсэн амьгүй цогцос болсон байхад чиг эрчүүлийн буруу . Тэр хүний эрх Жендер гээч нь эр хүнд огт хамаагүй бололтой юмаа даа .

яочин
1 жилийн өмнө
122.201.23.201

Гэр бүлийн хүчирхийлэл гээд л дандаа эрчүүд бурууддаг хуультай ,Ийм л байгаа юмдаа Эрчдүүдээ яаанадаа яаана

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.