Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд болно.
Өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэрэг шүүхэд шилжсэн. Түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-нд хийхээр болжээ.
Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-д их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.