"Эрдэнэс Монгол" компанийн 2-12 сая төгрөгийн цалинтай ажлын байрны сонгон шалгаруулалт өнөөдрөөс эхэллээ.
"Эрдэнэс Монгол" компаниийг бүтцийн өөрчлөлтөд оруулж, цэвэр менежментийн компани болгон, олон улсын зах зээлд Монгол Улсыг төлөөлөх чадамжтай болгох зорилго тавьж буйгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон. Энэ хүрээнд өөрчлөгдсөн бүтэц дээр Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа болон, гадаадад, дотоодод боловсрол эзэмшсэн залуучуудын дунд 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм. Ажлын байранд горилогчдыг өнөөдрөөс e-tanhim.gov.mn бүртгэж эхлэх ба нийт 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Сонгон шалгаруулалтад зарлагдсан ажлын байрууд нь дараах 7 газар, 7 хэлтэстэй байна.
1-рт: Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар
2-рт: Үйлдвэр, технологийн газар
3-рт: Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар
4-рт: Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар
5-рт: Төслийн судалгаа, үнэлгээний газар
6-рт: Хууль, эрх зүйн газар
7-рт: Захиргаа, удирдлагын газар байна.
Үүн дотроо:
-Бизнес хөгжлийн хэлтэс,
-Хамтын ажиллагааны хэлтэс,
-Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтэс
-Нэгдсэн бүртгэл, тайлагналын хэлтэс
-Захиргаа, аж ахуйн хэлтэс
-Хүний нөөцийн удирдлагын хэлтэс
-Мэдээлэл, технологийн хэлтэс
Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажиллах ажилтнууд дараах дөрвөн интервалаар цалин олгогдоно.
1. Ахлах менежер - (Хуучнаар газрын дарга) сарын 9-12 сая төгрөгийн цалинтай
2. Менежер - хуучнаар хэлтсийн даргын статус дээр ажиллах хүний цалин 6.5-8.5 сая төгрөг
3. Ахлах мэргэжилтний цалин 4-6 сая төгрөг
4. Мэргэжилтнээр ажиллаж байгаа албан хаагчид 2-4 сая төгрөгийн цалинтай ТУЗ-ийн шийдвэр гарсан" гэв.
Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
-Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой
-Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
-Ахлах менежерийн түвшинд 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
-Менежерийн түвшинд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх
-Мэргэжилтний түвшинд ажлын туршлага шаардахгүй гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
bi ajild oriii biznesiin udirdlagaar togsson yumaa.