Агаарын чанарын албанаас Улаанбаатар хотын агаарын чанарын 12 дугаар сарын 26-наас 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн мэдээг танилцууллаа.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлсон байна.
Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 13-р хороолол, Баруун дөрвөн зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой” байжээ. Харин 100-н айл, Толгойт, Нисэх, Зурагт, Таван буудал орчим “Бохирдолтой”, Налайх, Шархад, Хайлааст, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.