СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэцээ гүн рүү алхсан 37 настай иргэн нас баржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Манзуширын хийд” гэдэг газар иргэн Г, О нар “Богд хан-Уул”-ын оргил “Цэцээ гүн”-ийн чиглэлд алхаад буцах замдаа төөрчээ.

Иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тухайн хоёр иргэний байршлыг “What3words” аппликэйшинээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход уг хоёр иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /37 настай, эрэгтэй/ өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Улмаар иргэн Э.Одбаяр /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
139.5.216.155

Нэгийгээ нухцан юм бишүү

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.43

Хоюулаа байсан байж нэг нь амь гараад нөгөөх нь хорвоог орхиж. Сэжигтэй л юм.

Зочин
1 жилийн өмнө
150.129.142.169

ydaj uureech boltugai ywj boloogui ymuu eswel amid hun argatai yman deer chirch bolooguil ym baihdaa

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.186

Сонин л юм?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.