Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130,000 төгрөгөөр нэмлээ. Энэ шийдвэр 2023.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг цагт 3273 төгрөг, сард 550 мянган төгрөг болгохоор Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтсон.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улсад нийт 73 235 хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байсан. Тэд нийт ажиллах хүчний 9.7 хувийг бүрдүүлдэг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.