СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"ДЦС-уудын цамхгаас гарч буй усны уур үүл болон тоосонцортой холилдсоноос агаарын чанар хэт муу харагдсан"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас шинэ оны эхний өдрийн цаг агаарын нөхцөл байдлын тухай мэдээллийг цахим хуудсандаа нийтэлжээ.

Уг мэдээлэлд:

-2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө болон 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, нутгийн зүүн хэсгийг хамарч хур тунадас багатай өндрийн хүйтэн фронт дайрч өнгөрсний нөлөөгөөр даралтын орон 10 гПа-аар нэмэгдэж, агаарын температур өмнөх хоногоос Улаанбаатар хот орчимд 4-6 градусаар, нутгийн зүүн хэсгээр 5-10 градусаар хүйтэрч, салхи баруун хойноос 1-2,6 м/сек, инверсийн эрчим 8,8 dT/0С/, зузаан нь 360 метр болж нэмэгдсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн нутаг, Туул гол, Богд хан уул орчимд хялмаа ажиглагдаж, алсын барааны харагдацыг эрс бууруулсан байна.

Нөгөөтэйгүүр Богд- Хаан уулын салхины дээд талд байрлах ТЭЦ 3, ТЭЦ 4 цахилгаан станцуудын хөргөх цамхагийн оройгоос агаарт тасралтгүй хаягдаж буй усны уур нь салхины чиглэлийн дагуу нам өндрийн давхраат үүл болон агаар дахь тоосонцортой холилдсоноос тухайн орчинд агаарын чанар хэт муудсан мэт харагдуулсан байна.

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14,00 цагийн байдлаар Улаанбаатар хот дахь агаарын чанарын хяналт шинжилгээний автомат харуулуудын мэдээнээс үзэхэд агаарын чанар бага бохирдолттой түвшинд байсан байна гэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.