СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-01

ФОТО: Шинэ жилийн шөнө угтсан нийслэлчүүд

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

2001 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн Улаанбаатарын “Мөнгөн үдэш” хөтөлбөр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил цахим хэлбэрээр үзэгчдэд хүрсэн. Тэгвэл энэ жил тус арга хэмжээг Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр зохион байгуулж, он солигдох торгон агшинд ёслолын салют буудууллаа.

“Мөнгөн үдэш” арга хэмжээнд залуу хамтлаг, дуучид, бүжигчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн. Арга хэмжээ 21:00 цагаас эхэлж он солигдсоны дараа буюу 00:30 цагт дууссан. 

Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Хот тохижилтын газрын ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллажээ.

Мөн худалдаа үйлчилгээний цэгүүд ажиллаж, халуун уух зүйлсээр иргэдэд үйлчилсэн аж.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.