“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны онцлох 9 ажлыг танилцуулж байна
1. Эрдэнэс Тавантолгой ХК 2022 онд 9.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 11.2 сая тонн олборлов.
2. 2022 онд 52.6 сая м3 хөрс хуулж 108%, 58.9 м3 сая уулын цулын ажил хийж гүйцэтгэн 107% -иар тус тус төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ.
3. Засгийн газрын тогтоолоор компанид онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспортыг 2 дахин, нүүрс тээврийг 4 дахин нэмэгдүүлэн борлуулалтын орлогыг 500 орчим сая ам.доллароор өсгөж “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойш хамгийн өндөр түвшинд буюу 1.1 тэрбум ам.долларт хүргэлээ.
4. Засгийн газраас үүрэг болгосон 500 сая ам.доллар төвлөрүүлэх ажлын хүрээнд 588.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулав. Монгол банканд 400 гаруй сая ам.доллар арилжлаа.
5. Нүүрс олборлохоос экспортлох бүх үе шатыг олон нийтэд нээлттэй, ил тод болгон байгууллагын албан ёсны цахим хуудас /5. www.ett.mn/-т байршуулж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг 1.5 дахин буюу 410 тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ.
6. Уурхайгаас ачих нүүрсний хоногийн дээд хэмжээг 3 удаа шинэчлэн тогтоож, 12 сарын 21-ны өдөр уурхайгаас 1141 тээврийн хэрэгслээр 124,898 тонн нүүрс ачиж түүхэн дээд амжилт тогтоолоо.
7. Тавантолгойн уурхайг түшиглэн баригдах нүүрс баяжуулах үйлдвэрийн усны хэрэглээг хангах зорилгоор Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажлыг 2022 оны 4 сараас эхлүүллээ.
8. АНУ-ын итгэмжлэлтэй QFS Management “System” болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын LMS Certifications Limited-ийн баталгаажуулалтаар Нийцлийн менежментийн тогтолцоо, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэгч байгууллага боллоо. Мөн нэгдсэн менежментийн тогтолцооны давтан баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдаж, Чанарын менежментийн тогтолцоо, Байгаль орчны менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны стандартуудын гэрчилгээг гардав.
9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг чандлан мөрдөж уурхайн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын 17 журам, 6 заавар хэрэгжүүлэн ажиллалаа.
Улиран одож буй 2022 оноо ололт амжилтаар дүүрэн үдэж, айлчлан ирж буй 2023 онтойгоо учран золгож буй та бүхэндээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
9
1072 хувьцайг танаад эргүүлж зарий авхуу