СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШӨХТГ-аас нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагуудад 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас банк бус санхүүгийн байгууллагуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтад 2021 оны борлуулалтын орлогоороо тэргүүлэх 50 ББСБ-ыг хамруулснаас иргэдэд олгож буй зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулахгүйгээр үндэслэлгүй тогтоосон байж болзошгүй үйлдэлд нэр бүхий 26 ББСБ-д зөрчлийн хэрэг нээж шалгасан байна. Шалгалтын явцад зээлдэгчээр төлүүлж буй зээл олгосны шимтгэлийг үндэслэлтэй тогтоолгүйгээр зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулалгүйгээр зээл олгосны шимтгэлийг 1 хувь, хугацаа сунгахад үлдэгдлээс 1 хувь гэж тус тус тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулсан ББСБ-уудад тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Мөн ББСБ-уудад зээл олголтын шимтгэлийг зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.