ЭМЯ-наас Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, саналын шийдвэрлэлт, эрт илрүүлэг үзлэг оношилгооны явц, томуугийн нөхцөл байдал, ор, өвчлөл, томуугийн гэрийн асаргааны талаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр:
-Арванхоёрдугаар сард Эрүүл мэндийн яам түүний харьяа байгууллагуудад нийт 258 иргэн хандаж, санал гомдол ирүүлсэн. 228 иргэний өргөдөл, гомдолд хариу өгч, талархлыг уламжилсан байна. Шийдвэрлэлт 88.4 хувьтай байна. Иргэдийн санал гомдлыг агуулгаар нь авч үзвэл 49.6 хувь нь гомдол, 46.5 хувь нь талархал байсан. 2023 онд бид Эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, саналыг үргэлжлүүлэн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллана.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
-Улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд 800,000 гаруй иргэн хамрагдаад байна. Хамрагдсан иргэдийг газарзүйн байршлаар харуулбал 358,200 буюу 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 423,565 буюу 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 382,068 буюу 48.9 хувь нь Улаанбаатар хотод, 399,697 буюу 51.1 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 536,900 буюу 68.7 хувь нь 0-17 насны хүүхэд, 244,865 буюу 31.3 хувь нь 18-аас дээш насныхан байна.
Улаанбаатар хотод хийгдсэн үзлэгийг дүүргүүдээр харуулбал Баянзүрх дүүрэг 100,302 буюу 12.8 хувь, Баянгол дүүрэг 94,939 буюу нийт үзлэгийн 12.1 хувь, Сонгинохайрхан дүүрэг 44,971 буюу 5.8 хувь, Хан-Уул дүүрэг 44,880 буюу 5.7 хувь, Сүхбаатар дүүрэг 43,176 буюу 5.5 хувь, Чингэлтэй дүүрэг 32,756 буюу 4.2 хувь, Налайх дүүрэг 13,096 буюу 1.7 хувь, Багануур дүүрэг 7,189 буюу 0.9 хувь, Багахангай дүүрэг 759 буюу нийт үзлэгийн хувийг 0.1 хувийг эзэлж байна.
Эрт илрүүлэг үзлэгийн мэдээллийг аймгуудаар харьцуулж үзэхэд Өвөрхангай аймаг нийт үзлэгийн 33,283 буюу 4.3 хувь, Орхон аймаг 28,709 буюу 3.7 хувь, Хөвсгөл аймаг 27,729 буюу 3.5 хувь, Сэлэнгэ аймаг 25,357 буюу 3.2 хувь, Төв аймаг 23,211 буюу 3.0 хувь байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөр хамрагдалттай байна.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалт Улсын хэмжээнд хүн амын 23.6 хувь хамрагдаад байна. Насны ангиллаар харуулбал 0-5 насны хүүхдийн 32.7 хувь, 6-17 насны хүүхдийн 51.0 хувь, 18-30 насны залуучуудын 9.9 хувь, 31-45 насны хүн амын 9.8 хувь, 46-60 насны 13.8 хувь, 61-ээс дээш насны хүн амын 17.6 хувь хамрагдсан байна.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдсан иргэдээс өвчлөлийн 459,688 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 57.3 хувь нь эмэгтэй, 42.7 хувь нь эрэгтэйчүүд байна.
Өвчлөлийн 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 8.7 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 7.1 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 6.5 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 6.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 89.1 хувийг эзэлж байна.
0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 214,096 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 154,271 буюу 72.1 хувь, шүдний гажиг 6,223 буюу 2.9 хувь, нүдний хараа алдах 2,757 буюу 1.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 127 354 тохиолдол буюу 82.6 хувийг 6-17 насны хүүхэд эзэлж байна.
Хүүхдийн өвчлөлийн дунд хорт хавдрын 108 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн хүүхдийн дунд 33 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 75 тохиолдол бүртгэгдсэн байна
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:
- 51-р долоо хоногт коронавируст халдварын 221 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Үүсгэгчийн хувьд BA1-2 гэдэг хувилбар 75 хувийг эзэлж байна.
Харин томуу томуу төст өвчний нөхцөл байдлын хувьд улсын хэмжээнд алаг цог буюу улбар шар түвшинд байна. Томуу томуу төст өвчний хувьд 15 хүртэлх насны хүүхдүүд 80 хувьтай амьсгалын замын цочмог хүнд халдвар 92 хувьтай тодорхойлогдсон. Томуугийн вирусийн зургаан хувьд нь А хүрээний вирус тодорхойлогдож байна. Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 81 хувьтай үргэлжилж байгаа. Томуугийн вирус 0-4 насны хүүхдүүд дунд амьсгалын замыг гэмтээж маш богино хугацаанд хатгаа болгох эрсдэлтэй байна.
Томуугийн вирусээр өвчилсөн тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд амьсгал давчдах, халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Иймд бага насны хүүхэд богино хугацаанд өндөр халуурч байвал эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлэхийг зөвлөж байна гэлээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)