АТГ-аас өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах гурван удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 110 иргэн, албан тушаалтныг хамруулжээ.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь энэ сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг тогтоох чиглэлээр “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын ёс зүйн дүрэм”, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх тусгай сангийн үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хууль, журмын хэрэгжилтэд болон нөхцөл байдлын тандалт судалгааг хийжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.